• Өнөөдөр 2025-04-21

ГССҮТ алсын зайн оношилгоо, эмчилгээ нэвтрүүлнэ

2024-11-26,   213

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ болон шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг танилцуулж, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудын талаар санал солилцсон байна.
 
Тухайлбал, цаашид “Good Gang-an” эмнэлэгтэй хамтран телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан алсын зайн оношилгоо эмчилгээ хийх, нарийн мэргэжлийн үзлэг, мэс засал, сургалт зохион байгуулахаас гадна эмч мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулж ажиллахаар боллоо.
 
Ташрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард хийсэн уулзалтаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Отгонтөгс богино хугацааны сургалтад хамрагдаж, мэдрэлийн мэс засал эмчилгээний чиглэлээр мэдлэг туршлагаа ахиулсан юм 

ГССҮТ алсын зайн оношилгоо, эмчилгээ нэвтрүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188