• Өнөөдөр 2025-04-21

Баянзүрх дүүрэгт халтиргаа үүсэхээс сэргийлж 112,2 тонн давс, 29 тонн бодис цацжээ

2024-11-26,   194

Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч зургаан байгууллага давс, бодис цацах найман тусгай техник хэрэгсэл, хоёр төхөөрөмж, цас шүүрдэгч 11 техник, нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй арваннэгдүгээр сарын 25-ны шөнийн 23:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг шүүрдэн хусаж арилгалаа.
Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 35 тонн давс, бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна. Дүүргийн хэмжээнд 90 км авто болон явган хүний замын цасыг шүүрдэгч техникээр цэвэрлэн, 120 км замд давс бодис цацаж, 1,800,000 ам.метр зам талбайн цасыг цэвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд өглөөний 08:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч зургаан байгууллага давс бодис цацах 11 тусгай техник хэрэгсэл, 27 машин техниктэйгээр нийт 248 хүний бүрэлдэхүүнтэй авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг шүүрдэн хусаж арилгав. Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 112,2 тонн давс, 29 тонн бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна. Дүүргийн хэмжээнд 826 тонн давс, 1133 тонн бодисын нөөцтэй байна.

 


Баянзүрх дүүрэгт халтиргаа үүсэхээс сэргийлж 112,2 тонн давс, 29 тонн бодис цацжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188