• Өнөөдөр 2025-04-21

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

2024-11-26,   199

Аргын тооллын: 2024 арваннэгдүгээр сарын 26, Мягмар гараг
 
Наран ургах шингэх: 8:14-17:05.
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
 
Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 26, Ангараг гараг. Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын дөрвөн ногоон тугчин одтой, хөх морь өдөр
Барилдлага: хүчин төгсөх
Шүтэн барилдлага: мунхрахуй
Суудал: төмөр
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:14-17:05. 
Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой. 
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах,
номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188