Ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхэн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс улс орон даяар эхэллээ. Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан. Ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсны 33 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 13-нд тохиох бөгөөд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа болох юм. Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгарч, хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн ирэх сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгарч, шигшээ тэмцээнд оролцох юм.
Шигшээ тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцоно. Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин шатрын спортын дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрхтэй болно.
| Үндсэн хуулийн ойн шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн эхэллээ |
|
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
Манай дугуйчид Хятадын олон өдрийн уралдаанд өрсөлдөнө
2026-04-12 15:27:10
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-12 13:27:28
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-12 13:27:11
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-12 13:26:59
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-12 13:26:44
Манай тулааны баг “BLACK CUP” тэмцээнд ялалт авлаа
2026-04-12 08:52:24
Э.Содномпилжээ 236 кг-ыг өргөж Ази тивийн аварга боллоо
2026-04-12 08:34:05
Т.Тулга Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ
2026-04-12 08:28:39
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын мөнгөн медалиа гардан авлаа
2026-04-12 08:24:48
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо
2026-04-12 08:20:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |