Арга хэмжээний хүрээнд "Даатгал-нийгэм эдийн засгийн дархлаа" бодлогын форум болж, шийдвэр гаргагчид, нөлөө бүхий эрхмүүд цуглан даатгалын нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг танилцуулж, даатгалын салбар дахь хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, цаашлаад даатгалын салбарын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлгийг хийлээ. Уг форумыг СЗХ-ны дарга Д.Баярсайхан нээн үг хэлэхдээ даатгалын салбар улам өсөн бэхжиж, их амжилтаар дүүрэн 90 жилийн ойгоо угтаж байгааг цохон тэмдэглэж, салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор даатгалын салбарын багц хуульд өөрчлөлт оруулахаар эрчимтэй ажиллаж байгааг онцлов.
.jpg)
Мөн уг арга хэмжээнд Монгол улсын даатгалын салбарт гарч буй нийтлэг тохиодог эрсдэлүүдийг шинэлэг байдлаар танилцуулж, дэвшилтэт шийдлүүдийг санал болгох Бүүт хэсгүүд ажиллав. Хамгийн ихээр сонирхол татах хэсэг нь 360 хэмийн ДИЖИТАЛ ГАЛЕРЕЙ байсан бөгөөд Монгол улсад даатгалын салбар хэрхэн үүсэж бий болсныг илэрхийлэх түүхэн товчоон, салбарын онцлох тоо баримтуудыг дурдсан видео болон алдарт зураач Леонардо да Винчигийн дижитал уран бүтээлийн үзэсгэлэнгээр аялуулсан байна.
Уг арга хэмжээ нь технологийн шийдлээр дамжуулан Монгол улсын нийгмийн болон байгаль орчны эрсдэлүүдийг даван туулахд туслах шинэлэг шийдлүүдийг танилцуулснаар даатгалын салбар шинэлэг түвшинд хүрч олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхаж буйг батлах томоохон үйл явдал боллоо.
.jpg)
| Монголын даатгалын салбарын 90 жилийн ойн цогц арга хэмжээ “ДИЖИТАЛ ГАЛЕРЕЙ” арга хэмжээ зохион байгуулагдлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |