• Өнөөдөр 2025-04-21

ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олно

2024-11-22,   197

Аргын тооллын: 2024 оны арваннэгдүгээр сарын 22, Баасан гараг
 
Наран ургах шингэх: 8:09-17:08.
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
 
Билгийн тооллын 22, Сугар гараг. Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын найман цагаан үнэг одтой, цагаан бар өдөр
 
Барилдлага: идэр
 
Шүтэн барилдлага: төрөн түгэхүй
 
Суудал: мод
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. 
        Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Бага цасан буух улирал (5ц 19м) эхэлнэ.

ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188