• Өнөөдөр 2025-04-22

Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.2 магнитуд газар хөдөлжээ

2024-11-21,   189

      Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны 21:50:40 цагт 3.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.17 100.37 байна.

       Хамгийн сүүлд буюу энэ оны арваннэгдүгээр сарын 11-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд газар хөдлөлт бүртгэгдсэн билээ. Тодруулбал, тус сумын нутагт өнөөдөр 04.37 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс хойд зүгт 38 км, Баацагаан сумын төвөөс баруун урд зүгт 49 км, Баян-Өндөр сумын төвөөс хойд зүгт 64км газарт болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн юм.


Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.2 магнитуд газар хөдөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188