“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсад хүүхдийн асуудлыг цогцоор нь судлан гаргадаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны талаарх мэдээллийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Төлөвлөлт, хяналт үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаагаас тодруулан хүргэж байна.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг хамгийн анх хэдэн онд хийсэн бэ? Та судалгааны талаар танилцуулаач.
Монгол Улс хүүхдийнхээ нөхцөл байдлыг одоо үнэлж тооцоход өндөр ач холбогдол өгдөг улс орнуудын нэг. Тийм ч учраас Үндэсний Статистикийн тухай хуулиараа бид нар 5 жил тутамд өрхийн судалгаа хийдэг. Энэ бол Нийгмийн Үзүүлэлтийн Түүвэр судалгаа юм. Хамгийн сүүлд 2023 онд нийсэн. Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил, аав ээжийн оролцоо, дэмжлэг, боловсролын чанар, хамгаалал, орчны гэх мэтчилэн олон төрлийн үзүүлэлтийг цогцоор нь хүүхдийн хувьд хэрхэн яаж илэрч байна вэ гэдгийг хардаг үндсэндээ цорын ганц судалгаа гэж хэлж болно. Монгол улс 1996 оноос хойш л хийж байгаа. Энэ бол 7 дахь удаагийн үндэсний хэмжээний судалгаа.
Энэ хугацаанд хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн асуудлаар Монгол улс нэлээн дэвшилт гаргасан харагддаг. Хүүхдийн эндэгдэл буурсан. Гэхдээ бид нар бүс хоорондын ялгааг төдийлөн бууруулж бас чадахгүй байна. Жишээ нь баруун бүсэд хүүхдийн эндэгдэл өндөр хэвээрээ байна.
Судалгаагаар хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой ямар үр дүн гарсан бэ?
Хүүхдийн хоол тэжээлийн асуудал бас их анхаарал татсан асуудал хэвээрээ л байна. Уг нь 2000 оноос хойш хүүхдийн хоол тэжээлийн нөхцөл байдал сайжрах хандлагатай байсан ч 2023 оны судалгаагаар хүүхдийн хоол тэжээлийн зарим үзүүлэлтүүд муудсан нь анхаарал татаж байгаа юм. Тэгэхээр хүүхдүүдийн хоол тэжээлийн байдал маш эмзэг байнгын анхаарлын төвд байх ёстой асуудлын нэг. Өсөлт хоцролттой, тураалтай хүүхдийн хувь бас нэмэгдсэн ийм анхаармаар үр дүнгүүд гарсан. Дээрээс нь шинэ тутам хүүхдийн таргалалтын асуудлууд бас л анхаарал хандуулах шаардлага үүссэн. Нийт 5 хүртэлх насны хүүхдийн 12% нь таргалалттай гарсан. Энэ 12% гэдэг тоо чинь хүүхдүүдийн хувьд сурах хөгжих боломж нь хязгаарлагдана ирээдүйд халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл нь нэмэгдэнэ гэсэн үг. Улмаар эдийн засгийн оролцоо нь буурна гээд гэх мэтчилэн маш олон үр дагаврыг дагуулах эрсдэлтэй.
Сургуульд завсардаж байгаа, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн нөхцөл байдал, шалтгааны талаар судалгаанаас ямар үр дүн гарсан бэ?
Боловсролын үйлчилгээний хамралтын хувьд Монгол Улс нэлээн амжилттай явдаг улс орнуудын нэг. Гэхдээ СӨБ-ын хамрагдалт 80 гаруй хувьтай байгаа нь 5 хүүхэд тутмын нэг нь үндсэндээ энэ боловсролын түвшинд хамрагдаж чадахгүй байна аа гэсэн үг. Тэдийн дийлэнх нь хөдөө, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд байна. СӨБ хүүхдэд ирээдүйд нийгэмших, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх, бие даах зэрэг насан туршид нь хэрэг болох суурь чадварт сургадаг. Тиймээс СӨБ бол амин чухал. Гэхдээ бид нар хүүхдүүдээ төдийлөн хамруулж чадахгүй байна. Харин бага боловсролын хамрагдалт, дунд боловсролын хамрагдалтаас харьцангуй сайн байдаг. Бид нар ямар ч байсан хүүхдүүдийнхээ 99%-ийг нь бага боловсрол, 97%-ийг нь суурь боловсрол эзэмшүүлж байна. Гэхдээ мөн л орон нутагт эрэгтэй хүүхдүүд боловсролын гадна үлдэж байна. Энэ үеэсээсээ эхлээд охид хөвгүүд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дунд соёл, ахуйн ялгаанууд бий болох магадлал нэмэгдэж байна аа л гэж харагдаж байгаа. Дээрээс нь бид нар за бүрэн дунд боловсролоо эзэмшээд залуучууд маань сурч байна уу, ажиллаж байна уу гээд үзүүлэлтийг харахаар 18% нь сурахгүй, ажиллахгүй байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр энэ хүүхдүүд цаашдаа үргэлжлүүлж сурах, ажил эрхлэх, боломж нь ямар байгаа юм бэ гэдгийг тодруулж, дүгнэх хэрэгцээ шаардлагатай.
Сургуульд хамрагдалтын хувь хэмжээ харьцангуй өндөр гэлээ. Тэгвэл эдгээр хүүхдүүд сургуульд эзэмших ёстой суурь чадвараа сурч чадаж байна уу?
Бид нар хүүхдүүдээ сургуульд хамруулаад сурах суурь чадварыг нь эзэмшүүлж байна уу гээд чанарын үзүүлэлтүүдийг хөгжлийн судалгаануудад маш ихээр хардаг болсон. Зөвхөн сургууль авчраад зогсохгүй, тэр хүүхдэдээ суурь чадваруудыг нь эзэмшүүлэх ёстой. Гэтэл Монголд гурван хүүхэд тутмын нэг нь, 2-оос 3 дугаар ангид сурч байгаа 3 хүүхэд тутмын нэг нь энэ суурь чадвараа дунджаар эзэмшээгүй. Суурь чадварыг зөвхөн унших, тоо бодох чадвараар л хэмжиж байгаа. Ингэхээр боловсролын үйлчилгээ системийн үр өгөөжийн асуудлыг хэлэлцэж ярилцахаас өөр арга байхгүй байна. Цаашид энэ чиглэлд маш их анхаарах хэрэгтэй.
Тэгвэл судалгаагаар хүүхэд хамгаалал хангалттай байна уу? Ямар үр дүн гарсан бэ?
Хүүхдүүдийн 44 хувийг ямар нэг хүчирхийллийн аргаар загнах, занчих эсвэл бүр зодох аргаар хүмүүжүүлж байна. Гэтэл, хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай, загнуулж, зодуулж байгаа хүүхэд сурах чадвартай байх уу гэдэг асуудал үүснэ. Ингээд бодохоор бүх зүйлс хоорондоо нягт уялдаа, холбоотой. Цогцоор нь л шийдэх ёстой. Сургуулийн орчноос гадна хүүхэд гэр бүлийн зүгээс дэмжлэг бас хангалгүй. Жишээ нь, судалгаанд хамруулсан ний гэр бүлүүдийн талаас илүү хувь нь хүүхдэдээ ном авч өгдөггүй. Ингээд харахаар эцэг, эх, асран хамгаалагчид ч үүргээ биелүүлэн хүүхдийг сурах, эрүүл аюулгүй байх дэмжлэг үзүүлэх нь асар чухал байна.
| Д.Хүрэлмаа: Хоол тэжээлийн дутагдалтай, хүчирхийллийн аргаар хүмүүжүүлж байхад хүүхэд сурах чадамжтай байхгүй шүү дээ |
|
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
Манай дугуйчид Хятадын олон өдрийн уралдаанд өрсөлдөнө
2026-04-12 15:27:10
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-12 13:27:28
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-12 13:27:11
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-12 13:26:59
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-12 13:26:44
Манай тулааны баг “BLACK CUP” тэмцээнд ялалт авлаа
2026-04-12 08:52:24
Э.Содномпилжээ 236 кг-ыг өргөж Ази тивийн аварга боллоо
2026-04-12 08:34:05
Т.Тулга Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ
2026-04-12 08:28:39
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын мөнгөн медалиа гардан авлаа
2026-04-12 08:24:48
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо
2026-04-12 08:20:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |