• Өнөөдөр 2025-07-10

Ц.Баатархүү: ЦХИХХ-ны салбарт суурь шинэчлэл хийнэ

2024-11-19,   261

ЦХИХХ-ны сайдын шуурхай хуралдаан арваннэгдүгээр сарын 19-ний өдөр боллоо. Энэхүү хурлаар гурван асуудлыг онцлон авч үзэж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Нэгдүгээрт, 2025 оны төсөвтэй холбоотойгоор 2025 оны ажлын төлөвлөгөөгөө эцэслэж, нэгтгэх, долоо хоног бүр гүйцэтгэлээ дүгнэж, шахаж ажиллахыг үүрэг болгов. 
 
Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолд тусгасан 30 үүрэг чиглэлийн хэрэгжилтийг дүгнэж, үнэлэх, тодруулбал, камерын нэгдсэн стандартыг боловсруулах, эмзэг мэдээлэл бүхий байгууллагуудын жагсаалтыг шинэчлэх зэрэг асуудлуудыг дурдав. Гуравдугаарт, ирэх жилүүдэд хийж гүйцэтгэх ажлын ерөнхий концепцээ зарлах, жишээлбэл, орон нутгийг шилэн кабелиар холбоход 2025 онд 16.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөхөөс өмнө ямар ямар аймаг, сумдыг шилэн кабелиар холбох жагсаалтыг эцэслэх, 5G-г хэрхэн нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хөндөв.
 
Мөн дижитал шилжилтэд ЦХИХХЯ түүчээлж, салбарын статистикаа нэгтгэж, суурь шинэчлэл хийхээр ажиллаж байна 

Ц.Баатархүү: ЦХИХХ-ны салбарт суурь шинэчлэл хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188