• Өнөөдөр 2025-04-22

Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байрны их засвар дуусжээ

2024-11-18,   215

Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байрны их засварын ажил дууслаа.  Сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
 
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга болон дотуур байруудад их засварын ажил хийгдлээ.
 
Үүнд:
 
Сургуулийн - 7139.0 м.кв талбай,
 
Дотуур байрны /эрэгтэй/ - 1616.0 м.кв,
 
Дотуур байрны /эмэгтэй/ - 1726.0 м.кв талбайд дотор засал, инженерийн шугам сүлжээ, дээвэр засвар болон фасад засварын ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
 
Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Гурван тахилгат оргил ХХК" ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа

Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байрны их засвар дуусжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188