Худалдаа, хөгжлийн банк Нийслэлийн Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээг Дэмжих Төв НӨҮГ, Зээлийн Батлан Даалтын Сантай хамтран Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөрийн “Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-г талууд албан ёсоор 2024 оны 11-р сарын 12-ний өдөр үзэглэн баталлаа.
(1).jpg)
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг ЖДҮҮ эрхлэгч нарт олгож, эдийн засгийн бодит хувь нэмэр оруулах явдал билээ. Түүнчлэн ЖДҮҮ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд хөтөлбөрийн нэгдүгээр хэсэгт ХХБ, НЖДҮҮДТ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тай хамтарсан “Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ”-нд хамрагдана. Тухайн сургалтаар бизнесийн төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтын боломжуудыг ашиглах, брэнд хөгжүүлэлт зах зээлийн судалгаа хийх, хэлэлцээр хийх, маркетингийн стратеги боловсруулах, гэрээний эрх зүй, хуулийн зохицуулалтын мэдлэг мэдээлэл олж авах зэрэг олон ур чадварт суралцах юм.
(2).jpg)

Худалдаа, хөгжлийн банк нь тус хөтөлбөрөөр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд бодит хэрэгцээ шаардлага бүхий ЖДҮҮ эрхлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгоно. Ингэснээр бизнес эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, салбарын хэмжээнд улсаас хэрэгжүүлж буй бодлогод хувь нэмэр оруулан дэмжлэг үзүүлэх том алхам болох юм.
| ХХБ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛНА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |