Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 ААН-ийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгуулж, энэхүү шагналыг Голомт банк 21 дэх жилдээ хүртэн 5 дугаарт эрэмбэлэгдлээ.
(1).jpg)
Голомт банк 2023 онд ТОП-100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор 8-рт, татвар төлөлтөөр 10-рт, даатгуулагчийн тоогоор 5-рт, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 9-р байрт эрэмбэлэгдээд байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Голомт банк Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. 2023 оны байдлаар 2,500 орчим ажилтныг ажлын байраар хангаж, 1.1 сая харилцагчдаа харилцагч төвтэй үйлчилгээ үзүүлэн ажиллахдаа 209 тэрбум төгрөгийн ашиг хуримтлуулан улсдаа 168.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Мөн банкны нийт актив 29.4 хувиар өсөж, 11.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 20 хувийг бүрдүүлжээ.
(1).jpg)
Ийнхүү ажиллахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2023 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас хоёр жил дараалан авсан анхны байгууллага болсон. Мөн дэлхийд нэр хүндтэй банк, санхүүгийн “Euromoney”, “Asiamoney” сэтгүүлээс Голомт банкийг 2023 онд “Монгол Улсын Шилдэг банк”-аар, “Global Finance” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг дижитал банк”-аар тодруулсан юм.
Голомт банкны нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье!
Сайн сайхныг санхүүжүүлнэ
| ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |