• Өнөөдөр 2025-04-22

ЦАГ АГААР: Энэ сарын 24-нд ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

2024-11-15,   743

2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Энэ сарын 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрана.
 
Хур тунадас: 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -5....-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-11 градус, өдөртөө -2...+3 градус хүйтэн байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 24-нд цас орж, цасан шуурга шуурна.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   
 
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -5...-10 градус, өдөртөө бүх хэсгээр -2...+3 градус хүйтэн байна. 

ЦАГ АГААР: Энэ сарын 24-нд ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188