Өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламент бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал болон тус парламентын бүлгийн гишүүн Б.Найдалаа, Л.Мөнхбаясгалан, Х.Жангабыл нарын төлөөлөл Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Монгол Улс-Бүгд Найрамдах Польш улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох юм. Польш улс 1960 оноос Улаанбаатарт элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаад санхүүгийн бэрхшээлийн улмаас 1995 онд хааж байсан юм. Харин 1999 онд ЭСЯ-аа сэргээсэн ч 2009 онд дахин хааж байсан юм. Тэгвэл өнгөрсөн оны 4-р сард Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр ЭСЯ-аа дахин нээсэн түүхтэй.
.jpg)
Энэ 11 дүгээр сард УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийг шинээр байгуулсан бөгөөд элчин сайд Кшиштоф Бойкотой анх удаагаа албан ёсны уулзалт хийсэн нь энэ байлаа.
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламент бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал үгэндээ, “Олон жилийн хугацаанд уламжлагдан өндөр түвшинд хүрсэн дипломат харилцааг үргэлжлүүлэхийн төлөө парламентын бүлгийн чиг үүргийн хүрээнд хичээж ажиллана. Социалист тогтолцооны үеэс эхлэн маш олон монголчууд Польш улсад дээд боловсрол эзэмшсэн байдаг. Боловсролын салбалбар дахь энэхүү уламжлалт харилцаа улам тэлнэ гэж найдаж байна. Мөн цахим хөгжил, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх, кибер мэдээллийн аюулгүй байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, цагдан хорих үйл ажиллагааны орчин үеийн, нээлттэй арга хэрэгслийг монголд нэвтрүүлэх тал дээр Польш улстай хамтран ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн Монгол Улсад Польш улсаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг парламентын бүлгийн түвшинд анхаарал тавьж ажиллана” гэж мэдэгдлээ.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко хэлэхдээ, Монгол-Польшийн хоорондох дипломат харилцаа 13-р зууны үеэс эхтэй. Харин сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж буй бөгөөд ялангуяа соёл урлаг, эдийн засаг, худалдааны салбарт ахицтай байгааг онцолсон юм. Жишээ дурдвал, хоёр орны худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй өсч, энэ онд гэхэд 100 сая долларт хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүн Б.Найдалаа, “Польш улс бол Монголчуудын хувьд европ руу орох гол гарц нь байж ирсэн улс. Тиймдээ ч бидний хувьд баруунтай харилцах гол түнш гэж Польш улсыг үздэг. Сая та бүхэн хоёр орны олон талт хамтын ажиллагааг онцлон дурдлаа. Манай улсын хувьд эрчим хүчний салбартаа реформыг эхлүүлж байгаа. УИХ, Засгийн газрын түвшинд авч үзэн өндөр ач холбогдол өгч, шинэчлэл хийхээр зорьж байна. Тэр утгаараа танай улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, сайн туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна” гэлээ.
| Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүд элчин сайд Кшиштоф Бойкотой уулзлаа |
|
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
Манай дугуйчид Хятадын олон өдрийн уралдаанд өрсөлдөнө
2026-04-12 15:27:10
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-12 13:27:28
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-12 13:27:11
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-12 13:26:59
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-12 13:26:44
Манай тулааны баг “BLACK CUP” тэмцээнд ялалт авлаа
2026-04-12 08:52:24
Э.Содномпилжээ 236 кг-ыг өргөж Ази тивийн аварга боллоо
2026-04-12 08:34:05
Т.Тулга Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ
2026-04-12 08:28:39
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын мөнгөн медалиа гардан авлаа
2026-04-12 08:24:48
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо
2026-04-12 08:20:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |