• Өнөөдөр 2025-04-22

Автомашин импортлогчдын холбооныхон гааль дээр хүлээгдэж буй 37 мянган автомашиныг оруулах шаардлага тавьжээ

2024-11-14,   302

Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийт иргэд гэхээсээ илүүтэй автомашин импортлогчид “Эрх ашгийг маань зөрчиж байна, бидний бизнесийг боож байна” зэргээр эсэргүүцэл илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд хүртэл гомдол гаргаад байв.
 
Тэгвэл тэдний төлөөлөл болон зарим холбоодын удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай дээрх асуудлаар уулзалт хийжээ. Тэд хэд хэдэн шаардлагыг хүргүүлсэн байна. Тодруулбал, гааль дээр хүлээгдэж буй 37 мянга орчим машиныг оруулж, дугаар олгох, ХЗДХЯ-нд хүргүүлсэн шалгуур үзүүлэлтүүдийг эргэж харах зэрэг шаардлага тавьсан байна.

Автомашин импортлогчдын холбооныхон гааль дээр хүлээгдэж буй 37 мянган автомашиныг оруулах шаардлага тавьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-16 18:22:01
    Zochin: Zov mash zov arga hemjee avch baihad 3000han hunii erh ashig 3 say hol davsan humuusiin erhiig hyazgaarlamaargui bn. Huvia hicheesen humuus ymaa. Arai arai. Mashin zogsoh ch gazar oldohgui bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-16 14:29:54
    Уншигч: Биeийн амрыг харж их ашиг олж зоргоороо аашилдаг нэг хэсэг хүмүүс байх юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-16 14:29:41
    Уншигч: Биeийн амрыг харж их ашиг олж зоргоороо аашилдаг нэг хэсэг хүмүүс байх юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-14 22:17:17
    Лоо: 14 хоногийн дараа хаана гэж бдг. 6,7 сард авсан камдаа яваа көэдөө л бгаа бх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-14 21:57:46
    Монголхүү: Утаа, түгжрээ хоёроо бууруулах гэхээр ингээд байх ямар хэрэг байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188