Цахилгааны дулааны үнэ нэмэгдэнэ, Улаанбаатар хот удахгүй хөлдөнө гэх мэт мэдээ энд тэндгүй гарахын зэрэгцээ төсвийн үргүй зардлууд иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Нэг сарын хугацаанд урлаг уран сайхны арга хэмжээнд л гэхэд Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга 490 сая төгрөг зарцуулсан байх жишээний. Энэ бол багагүй тоо. Тэрбум тэрбумаар төсвийн мөнгө гарын салаагаар урссаар байна. Хүмүүсийн тэр бүр анхаардаггүй жишээ авцгаая.
“Та өөрөөсөө хэзээ музей үзсэн бэ гэж асуу даа”. Монголчууд бараг ихэнх л музей үздэггүй гэж хариулна. Гэтэл манай улсад нийт 400 музей байдаг. Эдгээр 400 музей 400 захиралтай 400 нягтлан, 400 бусад дарга, ажилтнуудтай. Тэр музей нэртэй барилгууд нь асар их хэмжээний дулаан, цахилгаан, ус бохир, холбоо, засвар үйлчилгээ гэх мэт их хэмжээний урсгал зардлууд урсаж байна. Эдгээр 400 музейн бидний нийтээрээ мэддэг Чингис хааны музей, Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Байгалийн түүхийн музей, Монголын Дүрслэх урлагийн музей, Батлан хамгаалахын музей, Гандан музей, Аглаг бүтээлийн хийд музей гэх мэт гарын арван хуруунд багтах музейг гадаад, дотоодын жуулчин, иргэд үздэг соёлын үнэт өв гэж хүлээн зөвшөөрөгдсөн, зохих хэмжээний орлоготой музейнүүд бий.
.jpg)
Гэтэл музей нэртэй хэн ч үздэггүй, ямар ч орлогогүй музейд нийт музейн 80 орчим хувь байгаа бөгөөд эдгээр нь эдийн засаг болон соёлын ач холбогдол багатай үлгэн салган оршиж төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө урссаар байгаа нь харамсалтай. Иймээс музей ажилтнууд, урлаг музей судлаачдын хэлж байгаагаар Монгол хүн ажил байдлын нөхцөл байдлаас хамааран амьдралдаа 1-2 удаа л музей үздэг байна. Мөн музейд үзмэрээ шинэчлэх тал дээр тааруу байдаг нь иргэд, хүүхэд залуучууд музей үзэх сэдэл огт төрүүлдэггүй гэж ярьсан байх юм. Цаашдаа Цагдаагийн музей, Монголын театрын музей, Г.К.Жуковын гэр музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын гэх зэрэг музей нь үзэгчийн болон эдийн засгийн үүрэг роль бага, үйлчлүүлэгчгүй, иргэд залуучууд үнэндээ огт мэдэхгүй шахам байна. Гэтэл эдгээр эдийн засгийн болон бусад ач холбогдол багатай музейнүүд олон орон тоо, төсөв зарцуулж байгаа нь улсын төсөвт хүндрэл учруулж байгаа зүйлсийн нэг юм. Иймд улсын болон нийслэлийн төсвийг хэмнэх үүднээс орлого үйлчилгээ бага, их хэмжээний дулаан цахилгаан хэрэглэдэг том талбай эзэлсэн олон орон тоотой зарим музейг хамаарал бүхий салбар байгууллагад нэгтгэх, шилжүүлэх зэргээр дахин зохион байгуулалтын арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий. Жишээлбэл, Г.К.Жуковын гэр музей хэсгийг Монгол цэргийн музейд нэгтгэх, Цэргийн музей Батлан хамгаалахын музейг нэгтгэх, СТӨ-нд зориулалтын бус байранд түр байрлаж буй Монголын театрын музей гэх хэн ч мэддэггүй, ордоггүй жижиг музейг Монголын Дуурь бүжгийн театр эсхүл Улсын Драммын театрын байранд нэгтгэн байршуулан, урлагийн тоглолт үзэж буй иргэд үзвэрийн завсарлагаанаар шилэн хоргонуудад байрлуулан хэн хэндээ ашигтай, эмх цэгцтэй удирдлага менежмент болон төсөв орон тооны хувьд хэмнэлт хийх боломж хаа сайгүй байх юм. Мөн Их тэнгэрт цөөхөн дарга суух биш тус аманд байгуулж байгаа Байгалийн түүхийн музейг илүү өргөн цар хүрээтэй, музейн цогцолбор болгон хөгжүүлэх ч боломж байна. Энэ нь төсвийг хичнээн хэмнэх бол төсөв батлагчид бодоод үзнэ биз. Музей гэдэг бол зөвхөн үзмэр биш юм, үйлчилгээ, амралт, соёл боловсролын цогцолбор, соёлын бүтээгдэхүүний худалдааны төв гэдгийг бид одоо ойлгох цаг болсон. Иймээс амьгүй мөртлөө төсвийн мөнгө иддэг чийг үнэртсэн, стандарт хангадаггүй 100, 100-н музейгээ тоолж бүртгээд нэгтгэх бодлогоо яаралтай эхлэхийг эрхэм дарга нарт анхааруулая.
.jpg)
Судалгаанаас харахад, Улаанбаатар хотод Чингис хааны музей, Монголын үндэсний түүхийн музей, Монголын Байгалийн Түүхийн Музей, Монголын дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей, Чойжин ламын сүм музей, Монголын угсаатны зүйн гэр музей, Монголын театрын музей, Цагдаагийн музей, Г.К.Жуковын гэр музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Олон улсын оюун ухааны музей гэсэн музейнүүд үйл ажиллагаа явуулдаг. Статистикийн мэдээгээр эдгээр музейнүүд жилдээ нийтдээ 180000-219000 үйлчлүүлэгч хүлээн авдаг бөгөөд Чингис хааны музей, Монголын Үндэсний түүхийн музей, Монголын Байгалийн түүхийн Музей, Монголын Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол Цэргийн музей, Чойжин ламын сүм, Гандантэгчинлэн хийд музей нь олонд идэвхтэй танигдсан Монгол Улсын дотоод гадаадын аялал жуулчлалын үйлчилгээнд зохих ёсоор ашиглагдаж байна.
| Төсвийн мөнгө уйлдаггүй буюу үзмэр үздэггүй монголчуудад 400 музей хэрэгтэй юу |
|
ОЙРЫН ГУРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦ
2026-02-26 12:07:17
Т.ДАВААДАЛАЙ: УЛААНБААТАР ТРАНБАЙ ТӨСӨЛД 350 ТЭРБУМ ТӨГРӨГ БАТЛАГДСАН
2026-02-26 11:49:48
ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2026-02-26 11:00:00
М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-02-26 10:49:18
ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО
2026-02-26 10:07:25
ГАВ ЗҮҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ ТУЛ “ГОВЬ”-ИЙН Б.АМАРСАЙХАН НАР БААР ХЭСЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
2026-02-26 10:04:28
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
2026-02-26 09:58:44
“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” эрдэм шинжилгээний хурал зургадугаар сард болно
2026-02-26 09:52:42
Францад амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэд төрийн одон медаль хүртлээ
2026-02-26 09:18:48
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
2026-02-26 09:00:00
Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 08:58:12
М.Намуун Б.Буяндалай нар “СТРАНДЖА-2026”-гаас ялалт авлаа
2026-02-26 08:45:19
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Туултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-02-26 07:00:00
Д.СЭРЭЭТЭР БАГШИЙН "НАРИЙН СУРЫН АМТ”-ЫГ МАРТДАГГҮЙ
2026-02-26 07:00:00
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |