2024 оны өвлийн шалгалтын бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ. Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой.
Бүртгэл 2024 оны арваннэгдүгээр сарын 10-ны орой 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.
Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
Бүртгэл дуусахаас өмнө шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхаарна уу.
Шалгалтын суудлын хуваарь 2024 оны 11-р сарын 25-нд гарах тул шалгуулагчид заасан хугацаанаас хойш eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөж байна.
| 2024 оны өвлийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |