Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал доктор, дэд профессор Т.Золбоо нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд суурь болон төрөлжсөн судалгаа хийх, хууль тогтоомжийн системчлэл боловсруулах, эрх зүйн сургалт, сурталчилгаа, бусад арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Санамж бичиг байгуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тус яамны стратегийн зорилго зорилт, хууль зүйн бодлогыг хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээр хангах, судлаачдын нөөцийг түшиглэн шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллах болсонд Герман, европын эрх зүйн төвд талархал илэрхийлээд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, эрх зүйн сургалт, хууль тогтоомжийн сурталчилгааг зохион байгуулахад талуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглэлээ.
Албан уулзалт болон санамж бичиг байгуулах арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Герман, Европын эрх зүйн төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Б.Баасандорж, тус төвийн судлаач Э.Дөлгөөн нарын төлөөлөл оролцлоо
| Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран ажиллана |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |