УИХ-ын гишүүн Э.Болормаа зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халзан бүргэдэй” ордын талаар Засаг дарга байхдаа болон УИХ-ын гишүүн болсон ч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамд газрын ховор элементийн бодлогоо тодорхойл гэдэг шаардлага тавьж байгаа. Ямар бодлоготой нь тодорхойгүй байхад иргэд хайгуулын ажлыг эсэргүүцнэ. Үр өгөөжтэй бол нутгийн иргэд нь хүртэх эсэх асуудал чухал. Газрын ховор элемент стратегийн бүтээгдэхүүн байх ёстой гэж миний хувьд үздэг. УИХ-ын гишүүд иргэний нийгмийн байгууллага шиг гарын үсэг цуглуулж, шаардлага тавьж явдаг хүмүүс биш, ажил хийх гэж орж ирсэн хүмүүс.Төсвийн хэлэлцүүлэгт бүгд оролцсон. Энэ удаагийн төсөвт шинэ зүйл цөөн байгаа. Залуу гишүүний хувьд төсвийн байнгын хороо ажлаа хийж чадсангүй гэж харж байна. 126 гишүүнд мэдээлэл дутуу өглөө. Шат болгонд танах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байхад Төсвийн байнгын хороо, сангийн яам нь ам тагласан хариулт өгч байсан. Төсвийн байнгын хорооны даргыг солих хэрэгтэй. 126 гишүүний оролцоотой, санал хэлбэл тусгадаг парламент хэрэгтэй. Төсвөө танах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна” гэв.
| Э.БОЛОРМАА: Ажлаа хийхгүй байгаа Төсвийн байнгын хорооны даргыг солих хэрэгтэй |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |