• Өнөөдөр 2025-04-22

О.ХУЯГЦОГТ: 2а магистраль шугамын ажилд Эрчим хүчний яам хяналтаа тавьж, санхүүжилтийг олгож байгаа

2024-11-05,   353

         Эрчим хүчний яамны “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх төсөл хэрэгжиж буй. Тэгвэл Улаанбаатар хотын төв хэсэгт хийгдэж буй 2а магистриалийн ажил дууссан ч нөхөн сэргээлтийн ажил хугацаа алдаж байна гэх шүүмжлэл байна.
 
       Энэ талаар бид албаны эх сурвалжуудаас тодрууллаа. Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт "Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг төсөл нь 2020-2025 онд хэрэгжих юм. Уг ажил одоогийн байдлаар 60 гаруй хувьтай явж байна. Нийт 41 сая ам.доллар төсөвт өртөгтэй. Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой уг төслийн хүрээнд 11 ажил хийхээр төлөвлөсөн. Хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй таван чиглэлийн ажлыг хийж байгаа юм.
 
    2024 онд хотын төвийн хэсэг буюу Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой, 950 метр болгон өргөтгөн шинэчилсэн. Уг ажлыг төсөлд тусгаснаар 2024 оны аравдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн. Харин сонгууль, наадам, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд зэрэг олон жил давхцаж, хотын төв хэсгийн замыг хаах боломжгүй болсноор зургадугаар сарын сүүлчээр эхлүүлэх байсан ажил хойшилсон. Ингээд тухайн ажлыг төлөвлөсөн хугацаанаас хойшлуулж эхлүүлсэн учраас нөхөн сэргээлтийн ажил мөн хойшилж, арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр болсон юм. Эрчим хүчний яам төслийн гүйцэтгэгчийн ажилд хяналтаа тавьж, санхүүжилтийг олгож байгаа. Мөн Дулааны сүлжээ компани ажлын гүйцэтгэл дээр нь хяналт тавиад ажиллаж байна" хэмээн мэдээлэл өглөө.

О.ХУЯГЦОГТ: 2а магистраль шугамын ажилд Эрчим хүчний яам хяналтаа тавьж, санхүүжилтийг олгож байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188