Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын тэр дундаа Сингапурын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх зорилгоор зохион байгуулж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум: Сингапур 2024” арга хэмжээ Сингапур Улсад өнөөдөр боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын санхүү тэр дундаа хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд өндөр өсөлтийг үзүүлж чадсан нь эдийн засгийг төрөлжүүлэх ялангуяа банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогын реформ болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр биржийн бус зах зээлийг бий болгох, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах, зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд УИХ, Засгийн газар болон зохицуулагч байгууллагын зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээний үр дүн гэдгийг онцлон дурдсан. Мөн тэрбээр цаашид бид хөрөнгийн зах зээлээ улам тэлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд гадны шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрийн арга хэмжээ бөгөөд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэдгийг хэлсэн юм.
Форумын үеэр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулж, бизнесийн байгууллагуудын төлөөллүүд Сингапурын хөрөнгө оруулагчидтай уулзаж хамтын ажиллагааны боломжуудынхаа талаар санал солилцлоо.
| “МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ: СИНГАПУР 2024”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |