Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль 2023 онд батлагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, Ёс зүйн хороо, байгууллагын удирдлага, Ёс зүйн дэд хорооны бүрэн эрх, гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, тайлагнах үйл ажиллагааг зохицуулсан. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 05 дугаар тогтоолоор “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам” батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд орон тооны бус Ёс зүйн дэд хороог байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд зохион байгуулж байгаа Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр НОБГ-т эхэллээ. Зөвлөгөөнд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад Ёс зүйн хорооны ажиллах хууль, эрхзүйн үндэслэл, зохион байгуулалт, цаашид хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, амжилт хүссэн юм. Анхдугаар зөвлөгөөнд ОБЕГ, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар оролцож байна.
| Онцгой байдлын байгууллага Ёс зүйн дэд хороог байгуулан ажиллаж байна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |