• Өнөөдөр 2025-04-22

Эрүүгийн хэрэгт зургаан объектод нэгжлэг хийлээ

2024-11-05,   160

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Түүнчлэн эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 858 хэрэг шалгагдаж байна.
 
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.
 
Эрүүгийн хэрэгт зургаан объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Эрүүгийн хэрэгт зургаан объектод нэгжлэг хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188