Телеграм нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, дэлхий даяар 950 сая гаруй хэрэглэгчтэй харилцааны программ юм. Уг платформоор дамжуулан залилах, секс сүрдүүлэг, хуурамч зар, хортой холбоос ашиглан мэдээлэл хулгайлах зэрэг гэмт хэргүүд түгээмэл үйлдэж байна. Энэ оны долдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагад “Гар утасны Телеграм аппликейшныг ашиглан “цагийн ажил буюу даалгавар биелүүлэх ажил хийж, мөнгө өсгөж өгнө” гэсэн зарын дагуу мөнгө байршуулж залилуулсан” гэх гомдол, мэдээлэл нэмэгдэж, сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдаж байгаа иргэдэд нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Телеграм аппликейшн ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд хохирогчдын 70 орчим хувь нь 25-44 насны, 93.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй эсвэл төрийн болон хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхлэгч бөгөөд бүрэн дундаас дээш боловсролтой, 67 хувь нь эмэгтэй буюу гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй хүн эзэлж байна.
Дээрх төрлийн залилах гэмт хэрэг нь дараах үйлдлийн арга, хэлбэрээр түгээмэл үйлдэгдэж байна. Үүнд:
Түүнчлэн телеграм даалгаварыг үе шатаар биелүүлэх бөгөөд дараа, дараагийн даалгаварыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг ба хэрэв даалгаврыг биелүүлээгүй эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй бөгөөд төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэж шахалтад оруулдаг. Бүртгэгдсэн дээрх төрлийн залилах гэмт хэрэгт 976 дансаар мөнгөн гүйлгээ хийгдэж, олон улсын крипто бирж, бооцоот болон мөрийтэй тоглоомын сайтуудаар дамжин гадаад улсын хяналттгүй бүс рүү шилжиж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд иргэд үл мэдэгдэх телеграм грүппүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.
| 24-44 насныхан “Телеграм” аппликейшн ашиглаж, иргэдийг 10 тэрбум төгрөгөөр хохироожээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |