• Өнөөдөр 2025-04-22

ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгөлдөр болно

2024-11-04,   209

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАР БИЧ ӨДӨР

 
Наран ургах шингэх: 07:42-17:30
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус
 
  Аргын тооллын арваннэгдүгээр сарын 4, сумъяа гараг. Билгийн тооллын 3, эрхтэний тэнгэрт одтой, хар бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгөлдөр болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188