Монгол Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсын аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг сайжруулах, Монгол Улсынхаа үндэсний бахархал, өв соёлын сурталчилгаа болох уран зураг, гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд Дубайн үнэт эдлэл, хувцас загварын арга хэмжээнд Монголын үндэсний бренд бүтээгдэхүүний танилцуулах "MODERN MONGOLIA 2024" төсөл арга хэмжээг Монгол Улсын соёлын элч Б.Гантогоо санаачилж АНЭУ-д суугаа ЭСЯ, BZ showroom хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээний нэгдүгээр шатны арга хэмжээ Dubai mall, дотор байрладаг Кempinski зочид буудалд 2024 оны аравдугаар сарын 20-ний өдөр эхэлж, Канад, Солонгос, Араб, Энэтхэг зэрэг олон орны улс төр бизнесийн төлөөлөгчид "MODERN MONGOLIA 2024" apга хэмжээнд оролцож буй жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнтэй танилцаж маш өндөр сэтгэгдэлтэй байв. Мөн тус танилцуулгын үеэр арабчууд "Шим Эрдэнэ" ХХК-ийн адууны тосыг ихээр сонирхсон нь онцлох үйл явдал байлаа.
(1).jpg)
(2).jpg)
Ёслолын ажиллагааны үеэр АНЭУ-ын угсаа залгамжлагч ханхүү "Н.H Sheikh Hamden bin Rashid Al Maktoum-ийн ажлын албаны дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Mirza Al Sayegh АНЭУлс болон булангийн орнуудад Монгол Улсынхаа соёл урлаг, аялал жуулчлал, үндэсний брэндүүд ноос ноолууран бүтээгдэхүүн сурталчлах ажлыг санаачлан тасралтгүй амжилттай зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Соёлын Элч Б.Гантогоод "EXCELLENCE CULTURE" шагналыг гардууллаа. Монгол Улсаа сурталчилах, үндэсний бренд бүтээгдэхүүний танилцуулах "МODERN MONGOLIA 2024" арга хэмжээ энэ оны арванхоёрдугаар сарын 20 хүртэл гурван үе шаттайгаар зохион байгуулагдана.
(2).jpg)
(2).jpg)
(1).jpg)
| АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ДУБАЙ ХОТОД "МОДЕРН МОНГОЛИА 2024" МОНГОЛ УЛСАА СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |