• Өнөөдөр 2025-04-22

Согтууруулах ундаа хамт хэрэглэсэн хүнээ хутгалж гэмтээжээ

2024-10-31,   278

Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй М нь хамт согтууруулах ундаа хэрэглэсэн 23 настай, эрэгтэй Б-г хоёр удаа хутгалж гэмтээсэн байна.
 
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, хэн нэгнийг хэрэглэхийг тулган шаардахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Согтууруулах ундаа хамт хэрэглэсэн хүнээ хутгалж гэмтээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188