Ураны асуудлаар УИХ-ын гишүүн А.Ундраа мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-ын чуулганы цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал орж байгаа шалтгаан нь Монгол, Францын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн ажил. Францын Орона ХХК-тай хийж буй хэлэлцээрийг хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн гэрээг нээж өгөх агуулгаар өөрчлөлт орж байгаа. Үүнтэй холбоотой хэд хэдэн асуудлыг Үндэсний эвслийн зүгээс тавьж байна. Цөмийн энергийн хуульд өөрчлөлт орох асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Учир дутагдалтай зүйл нэлээд байна. Монгол, Франц Улсын хооронд цөмийн салбарт хамтарч ажиллах, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаас хойш 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа, хамтарсан компани үйл ажиллагаа явуулж байгаа асуудал гарч ирсэн. Монгол Улсын Засгийн газар хариуцлагагүй үйлдэл хийснээс болж хар жагсаалтад орж, Канадын компанийн лицензийг цуцалж, үүнээс болж олон улсын шүүх дээр ялагдал хүлээж, их хэмжээний өрөнд орж байсан. Тодорхой байр суурьд хүрч чадахгүй байсны улмаас томоохон хөрөнгө оруулагчид, хайгуул хийж байсан компаниуд гарч явсан. Дэлхийн хамгийн том компани хүртэл манай улсыг орхиж байсан. эдгээр нь гадаадын хөрөнгө оруулалтыг буурах нөхцөл бий болсон. Өнөөдрийн байдлаар ураны лицензтэй найман компани байна. Гэрээ хэлэлцээр нь ямар агуулгаар хийгдэх вэ гэдгийг анхаарч ажиллах шаардлагатай. Зөвхөн нэг компанид зориулж, хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэв.
| УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА: ЗӨВХӨН НЭГ КОМПАНИД ЗОРИУЛЖ ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |