Эрчим хүчний асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө. Тэрбээр “Хамтарсан Засгийн газрын суурь реформ нь эрчим хүчний реформ байна. Дэлхийн 200 улсаас газар доорх эрчим хүчний нөөцөөрөө эхний тавд орж байгаа. Гэтэл газар дээр байгаа эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний хоёрт орж байгаа. Энэ бол олон улсын судалгаа. Монгол Улс өндөрлөг газар байдаг болохоор салхи нь хүчтэй, нар нь хурц. Үүгээрээ асар их эрчим хүч үйлдвэрлэх өгөгдөлтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний дутагдалтай явж байгаа. Сүүлчийн 40 жил Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэр баригдаагүй. Нөгөөтэйгүүр дэлхийн улсууд ногоон эрчим хүчийг санхүүжүүлэх санаачлагыг 2014 оноос хийж байгаа. Нүүрснээс эрчим хүч гаргадаг цахилгаан станцын санхүүжилт дээр хүндрэлтэй асуудал гарсан. Сүүлийн 20,30 жилийн үл ойлголцол, талцал хуваагдлын улмаас томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр томоохон төслүүдээ хэрэгжүүлж, үр дүнг нь иргэдэд өгье. Засгийн газар 14 мега төсөл танилцуулж, заримынх нь эх үүсвэр шийдэгдсэн. Засгийн газар эрчим хүчний реформ эхэлж хийнэ. Эрчим хүчний реформ нь гэдэг үнэ тарифыг өөрчлөх асуудал биш. Эрчим хүчээ экспортолж, орлого орох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийнэ” гэв.
| Т.Доржханд: Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт оруулна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |