Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 07.34-17.37
Барилдлага: Үл зохилдох
Суудал: Хий
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Түүнд төрсөн хүмүүн арван хоног буюу гурав ба таван сар, есөн жилд эс үхвэл шагшаабад төгөлдөр, амирлангуй, эд, дүрс, буян хотол чуулган болсон, урлахуйд мэргэн, дайсан бүхнийг дарагч, насны доод хэмжээ нь тавин тав буюу жаран дөрөв болно гэж номлосон. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэл хямрана. Хулгайд алдвал хойноос ирсэн нэгэн хулгайлаад хар нохойтой нэгэн хүмүүнд өгөөд, хоорондоо хямралдан маргаж эзэнд нь өгнө. Зүүн нүд татвал сайн хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийн сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие таталзвал хар, шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно.
Аргын тооллын 10 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 28, Тугчин одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:34-17:37. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
| ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭРҮҮЛ, ТЭМЦЭЛ ИРНЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |