Дэлхийн жүдо бөхийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит жүдо бөхийн дотоодын чансаа тогтоох “Sensei cup-2024” тэмцээнийг Спортын төв ордны жүдо бөхийн зааланд зохион байгуулж байна. Нэрэмжит тэмцээний эзэн Ч.Машбат нь Монгол улсад самбо, жүдо бөхийн спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
Энэ жилийн тэмцээнд 46 багийн нийт 220 (эрэгтэй 132, эмэгтэй 88) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд жин жинд шалгарсан зургаан тамирчин ирэх сард болох “Топ-6” тэмцээнд оролцох эрх авах юм. Өнөө жилийн тэмцээнд оролцогчдоос онцолбол, 48 кг-ын жинд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Т.Отгонжаргал нарын шилдгүүд байна.
| “Sensei Cup-2024” тэмцээнд 220 жүдоч өрсөлдөж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |