Худалдаа, Хөгжлийн Банк нь АНУ-ын засгийн газрын агентлаг, Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпораци буюу DFC-тэй (U.S. International Development Finance Corporation) байгуулсан урт хугацааны санхүүжилтийн гэрээг үзэглэх ёслол албан ёсоор 2024 оны 10-р сарын 24-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Гэрээг үзэглэх ёслолд Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпораци буюу DFC-н Гүйцэтгэх захирал ноён Scott Nathan, ХХБ-ны талаас тус банкны ТУЗ-ийн дарга ноён Randolph Koppa нар нь талуудыг төлөөлөн энэхүү урт хугацааны, хөнгөлөлттэй санхүүжилтийн гэрээг үзэглэлээ.
.jpg)
Энэхүү гэрээг үзэглэснээр Монгол улсын банк санхүүгийн байгууллага нь АНУ-ын ХСК-аас шууд санхүүжилт босгосон анхны тохиолдол болж байна. Тус санхүүжилтаар ХХБ нь Монгол Улс дахь бичил ба жижиг, дунд үйлдвэрлэл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулах замаар МУ-ын тогтвортой санхүүжилт, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх том алхам болох юм.
ХХБ нь 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийг Монгол Улсын эдийн засагт олгох урт хугацааны зорилгынхоо хүрээнд, олон улсын зах зээл дээрээс урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжилт босгохоор идэвхтэй ажиллаж байна.
.jpg)
| ХХБ НЬ АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИ “DFC”-ТЭЙ УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭГ АЛБАН ЁСООР ҮЗЭГЛЭЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |