• Өнөөдөр 2025-04-22

Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ

2024-10-29,   192

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтарч хийх ажлуудаа төлөвлөлөө.
 
ГССҮТ-өөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн эмнэлгүүдийн Гэмтэл, мэс заслын тасгийн үйл ажиллагааг өргөжүүлж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буй юм.
 
Хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн болон дүүргийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах, хамтарсан мэс засал эмчилгээ, сургалт зохион байгуулах байдлаар ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, орны эргэлт болон эмчилгээний үр дүнг сайжруулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр боллоо.
 
Тус ажлын хэсэгт ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эрүүл мэндийн даатгалын зохицуулалтын албаны дарга Б.Мөнхдөл, Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч М.Болдбаатар, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Баатаржав нар багтсан байна

Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-29 13:13:56
    ард : хануул сонгинохайрхан гэдэг нэг буянтай дүүрэг байх юм сүхбаатарын эмнэлэг гэж ёстой дүүрцэн газар. эмнэлэг нь хуучирсан ор дэвсгэр ч байхгүй. эмч нар нь ямар ч мэдлэг байхгүй. наркологийн эмч нь тэтгэвэртэй гарах болчихсон мүнгинуу эмч. шалаар зулаад хэвтэнэ өвчтөн нар нь.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188