2024 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 01-02-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хэсгээр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 05, 06-нд Алтайн уулархан нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4....-9 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9....-14 градус хүйтэн, өдөртөө 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна. 11 дүгээр сарын 04-06-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 28, 30-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр 02-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна. 04-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
ЦАГ АГААР: АРВАННЭГДҮГЭЭР 1, 2-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ |
|