• Өнөөдөр 2025-04-22

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав

2024-10-25,   188

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 
 
Талууд Монгол-ЦТБХГБ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тус байгууллагын оролцоо чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын чухлыг онцолж, цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн аюулгүй байдлыг хангах чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188