• Өнөөдөр 2025-04-22

Насан туршийн боловсролын гол төлөөлөгч болох хотуудыг чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

2024-10-24,   164

НҮБ-ын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гоос БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулж буй “Насан туршийн боловсролын гол төлөөлөгч болох хотуудыг чадавхжуулах” сургалтад Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд болон аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлууд хамрагдаж байна.
 
Сургалтад 12 орны төлөөлөл хамрагдан оролцож, “Суралцагч хот” төслийн явцыг танилцуулан, туршлага хуваалцаж, дараагийн алхам, санал шийдлийг тодорхойлж байгаа юм.
 
Тухайлбал, насан туршийн боловсролыг дэмжих бодлого, суралцагч хотуудыг бий болгоход насанд хүрэгчдийн албан, албан бус болон амьдралын орчноос суралцахуйн боловсролын тэгш хүртээмж, "Суралцагч хот"-уудад тулгарч буй асуудал бэрхшээл болон шийдэл зэрэг чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна

Насан туршийн боловсролын гол төлөөлөгч болох хотуудыг чадавхжуулах сургалтад хамрагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188