• Өнөөдөр 2025-04-22

Баянхонгор-Шинэжинст чиглэлийн автозамын ТЭЗҮ-ийг хүлээлгэн өглөө

2024-10-24,   246

2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан "Инвест Баянхонгор" хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Баянхонгор–Шинэжинст чиглэлд хатуу хучилттай автозамын ТЭЗҮ боловсруулахаар талууд тохиролцон аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулаад байсан.
 
Тэгвэл Баянхонгор–Шинэжинст чиглэлийн хатуу хучилттай автозамын ТЭЗҮ-ийг “Эрдэнэ Монгол” ХХК-ийн санхүүжилтээр “Ти Ай Би” ХХК боловсруулж дуусаад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд эх хувиар нь хүлээлгэн өглөө.
 
ТЭЗҮ-ийг боловсруулж, хүлээлгэн өгснөөр аймаг, сумыг холбосон хатуу хучилттай авто зам барих ажлын суурь нөхцөл бүрдэж буй.

Баянхонгор-Шинэжинст чиглэлийн автозамын ТЭЗҮ-ийг хүлээлгэн өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188