Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд хүнс хөнгөн үйлдвэрийн 100 гаруй байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнээр 2 өдрийн турш үзэсгэлэн гарган оролцож амжилттай өндөрлөв.
"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг жил бүр шалгаруулж урамшуулахаар заасан байдаг. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” баярын хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 10 үйлдвэрлэгчийг бүс бүрээс шалгаруулсан бөгөөд Төвийн бүсээс тэр дундаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг нийт хүнсний үйлдвэрүүд дундаас шилдэг үйлдвэрлэгчээр АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэр шалгарлаа.
(3).jpg)
2006 оноос эхлэн “Цэвэр сүү” үйлдвэрлэж, 2017 онд бие даан өргөжсөн "АПУ Дэйри" Монгол сүүний үйлдвэр нийт 9 брэндийн 100 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа үйлдвэрлэж байгаа юм. "АПУ Дэйри" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэрийн нийт ажилчид болон 1000 гаруй малчид, ферм, саальчин бүсгүйчүүдийн өмнөөс энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Бид Монгол хүний эрүүл мэндийн төлөө сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд нь хэвшүүлж, орчин цагийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хүргээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид цаашид органик хүнсийг хөгжүүлж, өдөр тутмын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл хүнс хэрэглэж эрүүл хүн байхыг уриалж манлайлан ажиллах болно хэмээн онцоллоо.
| Монгол улсын нийт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдгээр АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэр шалгарлаа |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |