• Өнөөдөр 2025-04-22

АТҮТ: Арваннэгдүгээр сарын 8-наас нийслэлд улсын дугаар олгохгүй

2024-10-23,   431

Авто тээврийн үндэсний төвөөс нийтийн тээвэртэй холбоотой мэдээлэл өглөө. 

   Тус газраас “Импортоор орж ирсэн авто машинд арваннэгдүгээр сарын 8-наас Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй. Торгуулиа төлөөгүй нийтийн тээврийг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мэдээж бид хотын түгжрэлийг шийдэхээр урт болон дунд хугацааны төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. 2024 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, 730 мянга байх ёстой гэж тогтоосон, түгжрэлийг барих олон улсын үндэслэлээс харахад өнөөдөр 55 мянгаар хэтэрсэн байна" гэв.
 

АТҮТ: Арваннэгдүгээр сарын 8-наас нийслэлд улсын дугаар олгохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188