• Өнөөдөр 2025-04-22

Хэнтий аймгийн Биндэр суманд 13-14 см цасан бүрхүүл тогтжээ

2024-10-23,   195

             Аравдугаар сарын 21-ний 08:00 цагаас аравдугаар сарын 22-ны 08:00 цаг хүртэлх цаг агаарын тоймыг гаргажээ. 

        Аравдугаар сарын 21-ний өглөөний цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан, Говьсүмэр, Хэнтийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завханы зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-16.0 см цасан бүрхүүл тогтжээ. 
 
       Үүнээс хамгийн их нь Завханы Цагаанчулуут, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Бугант, Баянхонгорын Баянбулагт 15.0-16.0 мм, Баянхонгорын Гурванбулаг, Архангайн Чулуут, Баянхонгорын Жаргалант, Хэнтийн Биндэрт 13.0-14.0 см, бусад хэсгээр 0.0-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 
Цаг уур, орчны шинжилгээний газар

Хэнтий аймгийн Биндэр суманд 13-14 см цасан бүрхүүл тогтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188