Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидсэн А.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэргийг 7-30 хоног баривчлах саналтайгаар шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, “Үнэн ба зөв” намын дарга асан А.Отгонбаатар өнгөрсөн сард Боловсролын сайд П.Наранбаярыг багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын талаар мэдээлэл хийх үеэр түүн рүү өндөг шидсэн. Улмаар А.Отгонбаатарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах зөрчилд холбогдуулан хэргийг нь 7-30 хоног баривчлах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна.
Олон нийт “Үнэн ба зөв” намын дарга асан А.Отгонбаатарыг “Манайд хоноё" нэвтрүүлэг гэрээсээ бэлтгэн хүргэж, зочидтойгоо гэр хороололд тулгамдаж буй асуудлаар ярилцдаг байснаар нь мэднэ. Тэрбээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул бөгөөд ХААИС-ийг инженер багшийн мэргэжлээр төгссөн байна. 2020 онд УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөж байсан юм. Тухайн үед сонгуульд нэр дэвшиж байхад нь хөрөнгө орлогын мэдүүлгийнх нь тухайд "Жилийн дотор баяжлаа" гэх шүүмжлэл гарч байсан. Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манайх гэр хороололд амьдардаг байхад би өөрөө "Lexus 470", эхнэр маань "Toyota Harrier" машин унадаг байсан. Бизнес маань ахиж, "Lexus-470"-аа “570” болгосон. Эхнэрийн маань "Toyota Harrier" одоо "Crown" болсон. Энэ бүхэн бидний өнгөрсөн 13 жилийн хөдөлмөрөөрөө бүтээсэн хөрөнгө" хэмээн ярьсан юм.
Түүнчлэн тэрбээр нийслэлийн ЗДТГ-ын байр руу орохдоо хаалга андуурсан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед дөнгөж амаржсан эмэгтэйг коронавирусийн халдвартай хэмээн ХӨСҮТ-ийн тусгаарлах байр руу хүргэхдээ өвлийн хүйтэнд халаад, углааштай нь гадагш гаргасан гэх асуудлаар талбай дээр жагсаал эхлүүлсэн байсан.
| А.Отгонбаатарын өндөг шидсэн хэргийг 7-30 хоног баривчлах саналтайгаар шүүхэд шилжүүлжээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |