• Өнөөдөр 2025-04-22

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудаар цас үргэлжлэн орно

2024-10-20,   435

           Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цас орох тул болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Тодруулбал, Төвийн аймгуудын нутгаар орж байгаа цас, өнөө шөнө маргааш өдөртөө төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар үргэлжлэн орно. Ялангуяа Хэнтий, Дорнодийн хойд талын сумдаар цас ахиу хэмжээтэй орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.
 
Үүний улмаас улсын чанартай томоохон авто замууд дээр халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн маргааш ихэнх нутгаар агаарын температур жиндүү хүйтэн байх бөгөөд харин нутгийн баруун талаас, 22-нд нийт нутгаар цас орохгүй, бага зэрэг дулаарах байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудаар цас үргэлжлэн орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188