• Өнөөдөр 2025-04-22

ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай

2024-10-20,   190

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ТАВАН ШАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

 
Үс засуулбал: Эд малын гарлагатай.
 
Наран ургах, шингэх: 07:19-17:55
 
Барилдлага: Түлэх
 
Шүтэн барилдлага: Хурцахуй
 
Суудал: Уул
 
    Аргын тооллын аравдугаар сарын 20. Адъяа гараг. Билгийн тооллын 18. Чөлөөт эх одтой, улаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188