• Өнөөдөр 2025-04-22

ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

2024-10-19,   217

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс доройтно
 
Наран ургах, шингэх: 07:18-17:57
 
Барилдлага: Түлэх
 
Шүтэн барилдлага: Авахуй 
 
Суудал: Ус
 
Аргын тооллын аравдугаар сарын 19. Санчир гараг. Билгийн тооллын 17, Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, улаан луу өдөр. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188