Тус газраас "Бид иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт олон улсын стандартад нийцсэн камержуулах ногоон бүс төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гурван үе шаттайгаар ажиллаж буй.
Нэгдүгээрт, 2022-2023 онд улсын төсөв болон орон нутаг, иргэд, аж ахуй нэгж байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг бүрэн камержуулах ажлыг зохион байгуулсан. Ингэснээр тус дүүрэгт гэмт хэргийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэг 41.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгон авч "Нэг хороо, нэг сар" нэртэйгээр камержуулах ажлыг хийсэн. Энэ хүрээнд нийт 489 камер засварлаж, 476 камерын чиглэлийг өөрчилж, шинэ 1714 камер, 800 анхааруулах тэмдэг нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан байна. Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Төслийн гуравдугаар шатыг харин 2024 онд багтаан хэрэгжүүлж байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг аж ахуйн нэгжийн оролцоотой камержуулах, хяналтын камерыг байгуулах зорилтыг тавьсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 41.983 цэгт 55.319 камер байршуулсан байна.
Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналын дэд төв” 30-ийг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн" гэв.
| ЦЕГ: "Ногоон бүс" төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн гэмт хэргийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |