Дэлхийн хошой аварга нүүр будагч Ц. Ариунзаяа Францын Парис хотноо зохион байгуулагдсан гоо сайхны олимп болох Дэлхийн аваргын тэмцээнээс Ази, Америк, Европ тивүүдийг дахин тэргүүлэн Алтан цом болон хоёр хүрэл медалийг хүртжээ. Тэрбээр ийнхүү Монгол Уулсынхаа далбааг дэлхийн гоо сайхны тавцанд дөрөв дэх удаагаа мандууллаа. Ингэснээр Ц.Ариунзаяа таван жилийн дотор ганцаарчлан дөрвөн удаагийн шагнал хүртсэн нь түүхэн дээд амжилтын эзэн болж байгаа юм.
Дэлхийн 50 гаруй улсын 2000 гаруй оролцогчдын дунд зохион байгуулагддаг 78 жилийн түүхтэй олимп болох OMC Hairworld ДАШТ-ын тайзнаа Монгол Улс хуримын нүүр будалт, креатив нүүр будалтаар монгол артистын чадвар тэргүүлдэг гэдгийг улс улсын шилдгүүдэд шагшигдсан түүхэн амжилтыг бүтээлээ.

MakeUp artist Ц.Ариунзаяа нь:
Continental Cup Аваргын АЛТАН ЦОМ
Сontinental Cup Хүрэл медаль
2021 оны ДЭЛХИЙН АВАРГА Неон Креатив нүүр будалтын Алтан медаль
2022 оны ДЭЛХИЙН АВАРГА Хуримын нүүр будалтын Алтан медальтай билээ.
| НҮҮР БУДАГЧ Ц.АРИУНЗАЯА ДЭЛХИЙН ГОО САЙХНЫ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН ЦОМ ХҮРТЛЭЭ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |