Улаанбаатар хотод нийт 778 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 75.2 хувийг эзэлж байгаа юм. Жил ирэх тусам манай улсын автомашины тоо өсөн нэмэгдэж, тэр дундаа олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоо дэлхийн дунджаас хэт өндөр байгаа нь осол аваарын гаралтад нөлөөлж, цаашлаад иргэдийн амь нас эрсдэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Автомашин үйлдвэрлэгч орнуудаас зарим хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй улсуудад хэт хуучин автомашиныг зарж борлуулсны улмаас байгаль орчин болоод тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөөлөл их байгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн судалгаанд харуулжээ. Түүнчлэн хуучин автомашины улмаас осол аваарт өртөж амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөж, тэр дундаа 15-29 насны залуус осолд илүү өртөж буйг ДЭМБ-ын судалгаанд онцолж, хуучин автомашин ипортлогч улсуудад анхааруулж байсан юм. Харин Монгол Улсын хувьд импортын автомашиныг тэр дундаа 10-аас дээш жилээр насжилт хэтэрсэн хуучин автомашиныг зохицуулах бодлого сул байна. Сүүлийн байдлаар импортын насжилт өндөртэй суудлын автомашины онцгой албан татварыг бусад автомашинаас өндөр тогтоож өгсөн боловч тус тоо буураагүй хэвээр. Одоогийн байдлаар Монгол Улсад 10-аас дээш жилийн насжилттай 585,105 тээврийн хэрэгсэл байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 75.2 хувийг эзэлж буй.
| Импортын татварыг нэмсэн ч 10-аас дээш жилийн насжилттай автомашины тоо буураагүй |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |