• Өнөөдөр 2025-04-22

Төрөлт 2023 онооc хойш 1.5 хувиар буурчээ

2024-10-16,   326

Улсын хэмжээнд 2024 оны эхний есдүгээр сард 43 116 эх амаржиж, 43 428 хүүхэд төрүүлсэн нь 2023 оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 5 616  буюу 11.5 хувь, төрсөн хүүхдийн тоо 5 605-аар цөөрсөн байна. Мянган хүнд ногдох төрөлт 2023 оны мөн үетэй харьцуулахад 1.5-аар буурчээ. Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Орхон, Говьсүмбэр, Ховд, Дархан-Уул аймагт 1000 хүнд ногдох төрөлт улсын дунджаас 0.2-3.8-аар илүү бусад аймагт 0.3-6.6-аар доогуур гарчээ. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Булган аймагт 5.9 буюу хамгийн бага байгаа нь улсын дунджаас 6.6-аар доогуур байгаа аж. Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар нас баралт 13 219 болж 2023 оны мөн үеийнхээс 298-аар нэмэгджээ. Мянган хүнд ногдох төрөлт 12.5 хувь, нас баралт 3.8 хувь, ердийн цэвэр өсөлт 8.7 хувь байна.

Төрөлт 2023 онооc хойш 1.5 хувиар буурчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188