• Өнөөдөр 2025-04-22

Гал түймрийн улмаас 3-5 насны хоёр хүүхэд нас баржээ

2024-10-16,   379

Хэнтий аймгийн Хэрлэн сумд аравдугаар сарын 15-16-ыг шилжих шөнө гал түймрийн улмаас таван настай эрэгтэй, гурван настай эмэгтэй хүүхэд амиа алдсан байна.
 
Онцгой байдлын ерөнхий газарт "Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж байна" гэсэн дуудлага аравдугаар сарын 15-16-ыг шилжих шөнийн 01:18 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай нэг гэр, угсарч барьсан дөрвөн ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраасан юм.
 
Улмаар тухайн гал түймэрт таван настай эрэгтэй Г, гурван настай эмэгтэй А өртөж нас баржээ.

Гал түймрийн улмаас 3-5 насны хоёр хүүхэд нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188