• Өнөөдөр 2025-04-22

ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна

2024-10-16,   288

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Эд мал арвидна
 
Наран ургах, шингэх: 07.13-18.02
 
Барилдлага: Рашаан  
 
Шүтэн барилдлага: Мунхрахуй
 
Суудал: Шороо
 
        Аргын тооллын аравдугаар сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 14, могойг хүлэгч одтой, харагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирын сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
 

ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188